Байгалийн гаралтай органик саван, шампунь, ванны бүтээгдэхүүн. Back to nature.
Савана органика ХХК нь байгальд ээлтэй, хог хаягдалгүй органик гоо сайхан, ахуйн цэвэрлэгээний болон уламжлалт анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийг дэмжих, ОУ-ын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг 7 жилийн турш хэрэглэгчиддээ үйлдвэрлэн хүргэсээр байна.
Бид Монгол орны хөрсөнд ургасан арц, ганга, халгай, чацаргана жимсний охь тос, шүдэн уулын жамц давс, байгалийн цэвэр хужир, зөгийн бал, Монгол бэлчээрийн малын цэвэршүүлсэн сүүлэн тос, өөхөн тос, шар тосыг ашиглан бүтээгдэхүүн нэг бүрийг гар аргаар сэтгэлээ шингээн үйлдвэрлэдэг.